Европын Холбооны II кино өдөрлөг Монгол улсад зохион байгуулагдана

Европын Холбооны хоёр дахь удаагийн кино өдөрлөг 2011 оны 11-р сарын 23-27-ны  өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Кино өдөрлөгийг Европын Холбооны Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газраас ХБНГУ-ын Гёте-Институтийн төлөөлөгчийн газар, Монгол-Францын соёлын төв хамтран Black Box театр, Монголын урлагийн зөвлөл, “Глоб Интернэшнл” ТББ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
 
Кино өдөрлөгт ЕХ-ны гишүүн орнууд тухайн улс орондоо амжилт үзүүлсэн, нэлээд сүүлийн үеийн нэг нэг киногоор оролцоно. Төрлийн хувьд адал явдал, инээдмийн, эмгэнэлт гээд өргөн сонголттой кинонууд багтаж байгаа ба ингэснээр Монголын олон нийт Европын кино сонирхогчид ямар кино үзэж таашаал авч байгаа талаар мэдрэх боломжийг олгох юм. Киног олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Энэ жил ЕХ-ны гишүүн 10 орон кино өдөрлөгт оролцож байна.  Үүнд ЕХ-ны зөвлөлийг тэргүүлж байгаа Польш улс болон Герман, Франц, Чех, Англи, Болгар, Унгар,  Голланд, Испани, Люксембург улс орж байна.  Киног тухайн улсын хэл дээр монгол хадмал орчуулгатай үзүүлнэ.

Кино өдөрлөгийн нээлт 11-р сарын 23-ны лхагва гаригт 18 цагаас “Black Box” театрт болно. Нээлтийн ажиллагаанд ЕХ-ноос Монгол улсад суугаа элчин сайд Маркус Эдерер, Улаанбаатар болон БНХАУ-ын Бээжин хотод байдаг ЕХ-ны гишүүн орнуудын элчин сайдын яамдын тэргүүн, элчин сайдууд оролцоно.

Европын Холбооны кино өдөрлөг
2011.11.23-27 Блак бокс театр

ХӨТӨЛБӨР

2011. 11. 23 Лхагва
20.00 “Коля” /Чех/ Ян Шверак

2011. 11. 24 Пүрэв
18.00 “Пүшкаш” /Унгар/ Тамаш  Алмаши
20.00 “Хүмүүс ба бурхад” /Франц/ Ксавиер Бовуа

2011. 11. 25 Баасан
18.00 Эрикийн эрэлд /Их Британи/ Кен Лоач
20.00 “Мөнх бус амьдрал” /Герман/ Доррис Доерри

2011. 11. 26 Бямба
11.00 “Миноэс” / Нидерланд/ Анни М.Г. Шмидт
14.00 “Заль” /Польш/ Ян Хрняк
16.00 “Төгөлдөр хуургүй эмэгтэй“ /Испани/ Хабиер Реболло

2011. 11. 27 Ням
11.00
“Бяцхан нууц”  /Люксембург/ Пол Крухтен
14.00 Дэлхий уудам ч  Бурхны аврал үргэлж дэргэд /Болгар/
           Стефан Командарев

   

 

 


 

2011 он Европын Холбооны хувьд онцлог жил,  ЕХ-ноос Монгол улсад суух элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барьсны 20 жилийн ой тохиож байна. 

 Хөтөлбөр болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.goethe.de/mongolei, http://www.afm.mn/ цахим хуудаснаас үзнэ үү.

Европын Холбооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: http://eeas.europa.eu/delegations/mongolia/index_en.htm