УИХ-ын чуулганы 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хууль батлагдсан өдрөөс даган мөрдөж эхэллээ.
Хүн худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шалтгаан нөхцөлийг нь тогтоон арилгах, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах энэ хуулийн 8 дугаар зүйлд хэвлэл мэдээллийн байгууллагад дараах үүргийг ногдуулж хүлээлгэх хариуцлагыг хуульчилсан байна. Үүнд:
8 дугаар зүйл. Хэвлэл, мэдээллийн байгууллагын үүрэг
8.1. Хэвлэл, мэдээллийн байгууллага дор дурдсан зар сурталчилгаа, мэдээлэл тараахыг хориглоно:
8.1.1. хохирогчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр хохирогчийн талаарх мэдээлэл;
8.1.2. гадаадын иргэнтэй гэр бүл болоход зуучлах тухай зар сурталчилгаа;
8.1.3. хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэхэд хүргэхүйц бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, холбоо, цахим сүлжээ ашигласан ил буюу далд зар сурталчилгаа.
17 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
17.1.2. энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 5000000 төгрөгөөр торгох;
“Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хуулийг бүрэн эхээр нь http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=81635