Эмгэнэл

Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын гавьяат хуульч, Хөдөлмөрийн баатар  Бяраагийн Чимид таалал төгссөнд  гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Тэрээр 2001 оноос эхлэн “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын хэрэгжүүлсэн “Хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн шинэтгэл”, “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө”, “Мэдээллийн эрх чөлөө ба нууцлал” төслүүдийн зөвлөхөөр ажиллаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хуульчлан баталгаажуулахын төлөө тууштай зүтгэж, Мэдээллийн эрх чөлөөний хуулийн төсөл, Эрүүгийн хууль, Иргэний хууль, Төрийн нууцын хууль болон бусад холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахад үнэтэй хувьд нэмэр оруулсан юм.

Мэдээллийн эрх чөлөө нь ардчиллыг бэхжүүлэхэд хамгийн чухал амин эд эс болохыг соргогоор мэдэрч, үзэл бодлын эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх илэрхийлэх эрхийг хөхиүлэн дэмжиж, хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчдыг бэлтгэхэд манлайлан зүтгэсэн анхны хуульчдын нэг байлаа.
 
 Талийгаачийн гэгээн үйлс бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.


 “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагын Удирдах зөвлөл, хамт олон