Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тэмдэглэхийг тунхагласан бөгөөд энэ өдрийг 2013 онд дэлхий нийтээрээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна.
ЮНЕСКО, 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Үг хэлэхээс үл эмээх нь: хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь“ сэдвийн дор гурван асуудалд анхаарал хандуулан тэмдэглэхийг гишүүн орнууддаа уриаллаа.
“Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага, Монголын сэтгүүлчдийн эвлэлтэй хамтран 2013 оны 05-р сарын 1-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 20 дахь жилдээ” үйл ажиллагаа зохион байгуулна.
![]() |
|
ХӨТӨЛБӨР 14.00 - 14.05 Нээлт Монголд чөлөөт хэвлэл үүсч, хөгжсөн нь 14.30 - 15.20 Чөлөөт хэвлэлийн үзэл санаа Монголд дэлгэрсэн нь Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр 15.20 - 16.10 Монголын хэвлэл мэдээлэл тооны хэлээр Цахим орчин ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө 16.10 - 17.00 Шинэ технологи, өөрийгөө илэрхийлэх шинэ боломж 17.00 - 17.30 Хэвлэлийн эрх чөлөөний шагнал гардуулах ёслол
|
