“Freedom House” олон улсын байгууллага Хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны тайлан, газрын зураг бэлтгэн гаргажээ. 2013 оны турш хийсэн 196 улсын хэвлэлийн эрх чөлөөний түвшинг чөлөөтэй, хагас чөлөөтэй, чөлөөтэй бус гэж ангилсан байна.
Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлэхдээ мэдээллийн урсгалд тавьж буй дарамт шахалт, хэвлэл, телевиз ба интернетэд суурилсан мэдээллийн байгууллагууд үйл ажиллагаагаа чөлөөтэй айдас дарамтгүйгээр явуулж буй эсэх зэрэг янз бүрийн арганд үнэлэх систем нь тулгуурладаг байна. Түүнчлэн, улс орон бүрийн олон нийтэд хүргэх дотоодын болон олон улсын эх сурвалжаас авсан мэдээ, мэдээллийг сарниулах, саад болох түвшнийг энэхүү судалгаа үнэлж дүгнэжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулж буй хууль эрх зүйн орчин; мэдээ болон мэдээллийн хэрэгсэлд тавьж буй улс төрийн хяналтын зэрэг түвшин; агуулганд тавьж буй эдийн засгийн дарамт, төр болон төрийн бус этгээдийн зүгээс сэтгүүлчдийн амь насанд халдахаас эхлээд бусад хуулиас давсан түрэмгийлэл, дарамт доромжлол гэх мэт хэвлэлийн эрх чөлөөний эсрэг зөрчлүүд зэрэг шалгууруудаар хэвлэлийн эрх чөлөөний түвшинг үнэлсэн байна.
Улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний 2013 оны түвшинг харуулсан хүснэгт
Freedom House нь 1980 оноос хойш дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний байдлыг хянаж байгаа бие даасан чөлөөт засгийн газрын бус байгууллага юм.