“Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлага болно

Глоб Интернэшнл төв ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Нээлттэй Нийгэм Форум, Хууль зүйн яам, НҮБ-ын Хөгжлийн  хөтөлбөртэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” сэдэвт уулзалт-ярилцлагыг  2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нээлттэй Нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулна. 


ХӨТӨЛБӨР

Хаана: Нээлттэй Нийгэм форум
Хэзээ: 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09.00-13.00 цагт

09.00-09.20  Нээлт
                        Х. Наранжаргал, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн
                        Андреа Кайрола, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын мэдээлэл, харилцааны зөвлөх
                        Г.Оюунболд, ХЗЯ-ны ахлах мэргэжилтэн
                        Г.Жаргалсайхан, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга 

09.20-09.40  Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан  зогсоох тухай НҮБ-ын тогтоол, үйл ажиллагааны төлөвлөгөө
                             Андреа Кайрола
09.40-10.00  Сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй хэлбэрүүд /Монголын кейсүүд/
                             Д.Мөнхбүрэн, Глоб Интернэшнл төвийн хуульч
10.00-10.20  Мэдээллийн аюулгүй байдал: www.news.mn сайтын кейс
                            Д.Нарантуяа, Ньюс Агентлаг, ерөнхий редактор
10.20-10.40    Асуулт хариулт
10.40-11.00   Цайны завсарлага
11.00-11.20  НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлсэн Монгол улсын Хүний эрхийн төлөв байдлын илтгэлийн талаарх товч мэдээлэл
                              Б.Хишигсайхан, Нээлттэй Нийгэм Форумын Засаглалын хөтөлбөрийн менежер

11.20-11.40  Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө / илтгэл танилцуулах 
                               Х.Наранжаргал, Глоб Интернэшнл төвийн тэргүүн
11.40-12.50  Хэлэлцүүлэг/Сэтгүүлчдэд тохиолддог хүндрэл бэрхшээл, кейсүүд
12.50-13.00  Дүгнэлт, хаалт
13.00             Үдийн хоол