Чөлөөт сэтгүүлчдэд зориулсан сургалт боллоо
Глоб Интернэшнл Төв нь Норвегийн сэтгүүлчдийн холбооны дэмжлэгтэйгээр 2014 оны 11 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд “Пума империал” зочид буудлын хурлын танхимд чөлөөт сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулав.

Сургалтанд чөлөөт цагаараа блог хөтлөн, сонин сэтгүүл нийтлэл бичдэг иргэний нийгэм, сэтгүүл, радио, олон улсын байгууллага, соёл урлагийн салбарт ажилладаг 17 хүн хамрагдлаа.

Сургалтаар сэтгүүлч Х.Наранжаргал, хуульч Д.Мөнхбүрэн, сэтгүүл зүйн багш Ц.Чимэддондог, “Олуулаа хөгжил” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Баярсайхан, судлаач У.Тамир нар сэтгүүл зүйн үндсэн ойлголт, сэтгүүл зүйн хэлбэр, арга барил, онлайн сэтгүүл зүй, цахим аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, олон улсын хэм хэмжээ, эрх зүйн аюулгүй байдал, сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт зэрэг сэдвээр онолын хичээл зааж, дасгал ажил гүйцэтгүүлэв. Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.