Мэдэх эрхийн Олон улсын өдрийн тухай
Жил бүрийн  9 дүгээр сарын 28-нд дэлхий даяараа тэмдэглэдэг  Мэдэх эрхийн олон улсын өдрийг 2014 онд Глоб Интернэшнл төв анх удаа тэмдэглэнэ.

2002 оны есдүгээр сарын 26-28-нд Болгар улсын Софи хотод болсон мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийн бага хурлын төлөөлөгчид Мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах олон улсын сүлжээ (the Freedom of Information Advocates Network (FOIAnet) байгуулж жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдэх эрхийн өдөр болгосон юм. Өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэний нийгмийн байгууллага, хуульч, эрдэмтэн зэрэг хувь хүмүүс уг сүлжээнд нэгджээ.   

Мэдэх эрхийн өдрийг  төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа болон олны итгэлийг даан сонгогдсон эрх мэдэлтнүүдийн амлалтыг сануулах зорилгоор олон улсад уламжлал болгон тэмдэглэдэг байна.  
Мэдэх эрхийн өдөр Та юу хийж чадах вэ?