"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт “Мэдэх эрх” сэдвийн хүрээнд боллоо
                  
            2014/10/30
            
          
        
"Хүний эрхийн тухай ярилцъя" Өглөөний уулзалт 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 08:00 – 10:00 цагт “Мэдэх эрх” сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд боллоо.Уулзалтын эхэнд Глоб Интернэншл төвийн тэргүүн Х.Наранжаргал “Мэдээллийн эрх чөлөө” сэдвээр мэдээлэл хийсний дараа оролцогчид “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн дагуу төрийн байгууллагаас мэдээлэл авахад тулгарч буй бэрхшээл, туршлагаасаа хуваалцав.
Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум хамтран сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гарагт ННФ-ын хурлын танхимд уламжлал болгон зохион байгуулдаг юм.