Та мэдэх эрхтэй
Мэдэх эрхийн өдрийг төрийн байгууллагаас мэдээлэл авах эрхийн тухай иргэдийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаа болон олны итгэлийг даан сонгогдсон эрх мэдэлтнүүдийн амлалтыг сануулах зорилгоор олон улсад уламжлал болгон тэмдэглэдэг байна.

Глоб Интернэшнл төв Мэдэх эрхийн олон улсын өдрийг угтсан кампанит ажлын хүрээнд ННФ-ын дэмжлэгтэйгээр “Та мэдэх эрхтэй” самбарыг Бөмбөгөр худалдааны төвийн хажуугийн сурталчилгааны самбарт 14 хоногийн турш байрлуулж “Мэдэх эрхийн өдөр Та юу хийж чадах вэ?” богино хэмжээний шторкууд бэлтгэн сошиал медиагаар түгээв.