"Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт" сургалт семинар
Глоб Интернэшнл Төв Монголын Хуульчдын Холбоо, Дойчэ Вэллэ Академи/DW Академи/-тай хамтран  “Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудал: нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх ба өөрийн зохицуулалт” сургалт семинарыг 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монголын хуульчдын холбооны байранд зохион байгуулна.

Сургагч багшаар Эрх зүй ба ардчилал төвийн гүйцэтгэх захирал ТОБИ МЕНДЕЛ ажиллана. Сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, судлаач болон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүд хамрагдана. Сургалтын үеэр Монголын багш нар өөрийн орны зохицуулалтын онцлог болон туршлагаас санал хуваалцах болно.

Энэ удаагийн сургалтын сэдэв нь Хэвлэл мэдээллийн эрх зүйн асуудлуудаар буюу нэр төр гутаах, онлайнаар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, өөрийн зохицуулалтын асуудалд төвлөрнө. Тус сургалт нь 2014 онд зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн эрх зүйн үндсэн асуудлууд” сургалтын дараагийн шатны гүнзгийрүүлсэн сургалт юм.

Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү