Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж
2015/11/02
Access байгууллагаас эрхлэн гаргасан “Харилцаа холбоог мөрдөн тагнах ажиллагаанд хүний эрхийн олон улсын зарчмыг баримтлах талаарх бүх нийтээр хэрэгжүүлэх удирдамж” гарын авлагыг монгол хэлээр орчуулан танилцуулж байна. Харилцаа холбоог мөрдөн тагнахад баримтлах хүний эрхийн олон улсын зарчмууд нь харилцаа холбоог мөрдөн хянахдаа хүний эрхийн үүрэг, хариуцлагын үнэлэмжийн хүрээг баримтална.
Энэхүү хэрэгжүүлэх гарын авлага нь Зарчмуудыг практикт хэрхэн баримталж ажиллах тухайд илүү дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан. Хувь хүний цахим мэдээллийг олж авахад Засгийн газрын өргөдлийн процесс ажиллагааны үе шат бүрийг, түүнчлэн Хэрэглэгчийн мэдээллийг олж авахаар процесс ажиллагаанд
оролцож буй Засгийн газрын агентлагууд, шүүгчид, хуульчдад зориулсан шалгах хуудас, жишээг энэхүү гарын авлагад багтаасан болно.

Энэ гарын авлага нь таван хэсэгт хуваагдана. Үүнд:
• Мэдээлэл авах тухай засгийн газрын өргөдөл;
• Шүүхээр хэлэлцэх ажиллагаа
• Хайлт хийх
• Давж заалдах гомдол гаргах болон эрх зүйн хамгаалалт авах
• Олон улсын хамтын ажиллагаа
Эдгээр Зарчмуудыг бүрэн эхээр нь Хавсралт А-д байгааг харна уу. Хавсралт Б-д бидний энд судлах асуудлын талаар туслах шалгах хуудсыг оруулсан. Хавсралт C болон D–д багтаасан жишээ баримтууд нь хүний эрхийг нэлээд хангасан мөрдөн тагнах ажиллагаа явуулахад нэмэлт мэдээлэл болох юм.
Access нь дэлхийн өнцөг бүрт эрсдэлд өртсөн хэрэглэгчдийн цахим эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.