"Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба өөрийн зохицуулалт" сургалт боллоо
“Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба өөрийн зохицуулалт" сургалтыг 2014 оны 11 дүгээр сарын 25-27-ний өдрүүдэд Дойче Велле Академи, Монголын хуульчдын холбоотой хамтран зохион байгуулсан. Тус сургалтыг Хууль ба ардчилал төвийн захирал Тоби Мендел удирдан явуулж, нийт 25 өмгөөлөгч, шүүгч, прокурор, сэтгүүлчдийг сургав.

Сургалтын агуулга, хөтөлбөрийг сургагч багш Тоби Мендел боловсруулж, Глоб Интернэшнл Төвөөс орчуулж бэлтгэв. Сургалтаар багш Э.Болорчулуун, У.Тамир, Л.Галбаатар, Х.Наранжаргал, Д.Мөнхбүрэн нар Монголын хууль тогтоомж, нөхцөл байдлын талаарх илтгэл хэлэлцүүлгийг өрнүүллээ.
 
ХӨТӨЛБӨР

Мягмар | 11 дүгээр сарын 25

09:00    Нээлт: Глоб Интернэшнл Төв, Монголын Хуульчдын Холбоо,  DW Академи   
09:15    Танилцуулга, Хөтөлбөр, Хүлээгдэж буй үр дүн
09:45    Монголын хэвлэл мэдээллийн эрх зүй ба практик Д.Мөнхбүрэн
 Глоб Интернэшнл Төв, хуульч 
 10:30    Цай, кофе завсарлага   
10:45    Олон улсын хэм хэмжээ Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
12:30    Үдийн хоол   
13:30    Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хүрээ Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
15:15    Цай, кофе завсарлага   
15:30    Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй эрх зүйн хүрээний зарим асуудал Х.Наранжаргал, Глоб Интернэшнл Төв, тэргүүн 
16:00    Дасгал ажлууд   
17:00     Сургалт дуусах
   
Лхагва | 11 дүгээр сарын 26


09:00    Нэр төр гутаах хэрэг: Олон улсын стандарт ба  Монголын хууль  нөхцөл, сорилтууд Э. Болорчулуун, хамтрагч захирал, Сувд Партнерс ХХН
Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
10:00    Дасгал ажлууд   
10:45    Цай, кофе завсарлага    
11:00    Хэвлэлийн өөрийн зохицуулалтын тухай  олон улсын стандарт
Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
12:30    Үдийн хоол   
13:30     Монголын Хэвлэлийн Зөвлөл (Зорилго, үйл ажиллагаа,
гомдол шийдвэрлэх механизм, ёс зүйн код; үүсгэн байгуулах хурлын тухай)  У.Тамир,
Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум, тэргүүн
14.45    Цай, кофе завсарлага   
15:00    Мэдээлэл олж авах: Олон улсын стандарт ба Монголын нөхцөл, сорилтууд Д.Цэрэнжав, Ил тод байдал сан, гүйцэтгэх захирал,
Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
16:00    Дасгал ажлууд   
17:00    Сургалт дуусах   

Пүрэв | 11 дүгээр сарын 27

09:00    Интернет ба Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт: Олон улсын стандарт ба  Монголын нөхцөл, сорилтууд Х.Наранжаргал, Глоб Интернэшнл Төв, тэргүүн 
Тоби Мендел, Хууль ба ардчилал төв, гүйцэтгэх захирал
10:30    Цай, кофе завсарлага
10:45    Дасгал ажлууд   
12:00    Хаалтын ажиллагаа
12:30    Үдийн хоол
13:30    Сургалт дуусах