Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаар дипломат уулзалт зохион байгуулав
2016/09/12
Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яам нь Глоб Интернэшнл Төвтэй хамтран 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ЭСЯ-ны хурлын танхимд дипломат уулзалт зохион байгуулав.
Тус уулзалтанд Швейцарь, Бельги, Норвеги, Нидерланд, Финланд, Австри, Польш, Эстон, Латви, Литва, Хорват, Румын, Дани, Киргиз улсын ЭСЯ-дын төлөөлөгчид, Европын холбоо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Глоб Интернэшнл Төв болон Монголын ЭСЯ-ны төлөөлөл зэрэг 24 хүн оролцов. Уулзалтыг Монгол улсын ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Б.Гарьд чиглүүлэв.
Бээжин дэх Монгол улсын ЭСЯ-ны элчин зөвлөх хатагтай Т.Батцэцэг, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын ажилтан Роберт Паруа нар дипломат уулзалтыг нээж үг хэлэв. Мөн Глоб Интернэшнл Төвийн тэргүүн Х.Наранжаргал Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт, хэлэлцүүлэг (UPR)-ийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зөвлөмжүүд болон тэдгээрийн хэрэгжилтийн талаар оролцогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 оны тавдугаар сард Женев хотноо Монгол улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар 8 зөвлөмж өгсөн билээ. Монгол улсын Засгийн газар 2015 оны 9 дүгээр сард эдгээр зөвлөмжийг хүлээн авсан юм.