Мониторинг, үнэлгээ хариуцсан гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна
2016/10/14
"Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт мониторинг, үнэлгээ хариуцсан гэрээт ажилтан сонгон шалгаруулж авна. Үндсэн ажил үүргийн хуваарь:
• Төслийн мониторинг болон үнэлгээний төлөвлөгөө, аргачлал боловсруулах;
• Төслийн үйл явцад хяналт тавьж, дотоод үйл ажиллагааны эрсдлийг урьдчилан тооцож, болзошгүй эрсдлээс хамгаалах;
• Төслүүдийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээний үр дүнг тайлагнах;
• Байгууллагын болон бусад донор байгууллагуудын үйл ажиллагааны дүрэм журмуудыг судалж, хэрэгжилтэд хяналт тавих;
• Төслийн тоон болон чанарын шинжилгээ хийх;
• Төслийн менежментийн үр дүн, хэрэгжилтийг хэрхэн сайжруулах тал дээр анализ дүгнэлт хийж зөвлөж ажиллах;
Ажлын мэдлэг, туршлага:
• Төслийн менежментийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх давуу тал болох;
• Судалгаа, мониторинг, үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
• Гүйцэтгэлийн үнэлгээ, индикатор тодорхойлох, мэдээ, мэдээлэлд судалгаа, анализ дүгнэлт хийх, тайлагнах чадвартай байх;
• Англи хэлний ярианы болон бичгийн дундаас доошгүй түвшний мэдлэгтэй байх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах;
Бүрдүүлэх материал:
• Төрийн албан хаагчийн анкет,
• Дипломын хуулбар (шаардлагатай тохиолдолд эх хувьтай тулгана),
• Хоёроос доошгүй ажил байдлын тодорхойлолт,
• Хийж гүйцэтгэсэн мониторинг, үнэлгээний ажлын жагсаалт, гүйцэтгэсэн үүрэг бүхий мэдээлэл.
Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал дээрх материалыг 2016 оны 10-р сарын 21-ний 17:00 цагаас өмнө sarantuya@globeinter.org.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
"Глоб Интернэшнл төв" төрийн бус байгууллага нь 1999 онд байгуулагдсан, мэдээлэл, мэдлэгийн хүчийг түгээж, Монголд ардчилал, иргэний нийгмийг хөхиүлэн дэмжих зорилготой, ашгийн төлөө бус байгууллага юм.
Глоб Интернэшнл төв ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо
Логос төв, 902 тоот
Утас: 324627
Цахим хуудас: www.globeinter.org.mn