
Глоб Интернэшнл төв төрийн бус байгууллагад мэдээлэл, харилцааны ажилтан сонгон шалгаруулж авна.
Үндсэн ажил үүргийн хуваарь:
• Байгууллага, түүний хэрэгжүүлж буй төслийн Мэдээлэл, харилцааны стратегийг холбогдох албан тушаалтантай хамтран боловсруулах, хэрэгжүүлэх;
• Мэдээлэл, сурталчилгааны материал бэлтгэж, холбогдох байгууллага, хүмүүст түгээх;
• Мэдээлэл харилцааны сувгуудыг үр дүнтэй ашиглах,сувгуудын үр өгөөжийг хянах, үнэлэх;
• Мэдээлэл, харилцааны стратегийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээний үр дүнг тайлагнах;
Ажлын мэдлэг, туршлага:
• Олон нийтийн харилцаа, маркетинг, сэтгүүл зүй эсхүл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэлээр бакалаврийн зэрэгтэй байх;
• Олон нийттэй харилцах, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулах чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
• Монгол хэлээр бичих, найруулах өндөр ур чадвартай;
• Англи хэлний ярианы болон бичгийн дундаас доошгүй түвшний мэдлэгтэй байх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах;
Бүрдүүлэх материал:
• Анкет;
• Дипломын хуулбар (шаардлагатай тохиолдолд эх хувьтай тулгана);
• Хоёроос доошгүй ажил байдлын тодорхойлолт;
• Хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, гүйцэтгэсэн үүрэг бүхий мэдээлэл
Та энэхүү ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байвал дээрх материалыг 2018 оны 1-р сарын 31-ний 17:00 цагаас өмнө sarantuya@globeinter.org.mn хаягаар ирүүлнэ үү.