Залуу сэтгүүлчдэд зориулсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт болно

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газар, Глоб Интернэшнл төв хамтран Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтыг залуу 20 сэтгүүлчид зориулан 2018 оны 3 дугаар сарын 22, 23-ны өдөр зохион байгуулна.

Сургалтын зорилго:

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн арга барил, үр өгөөж, нууц эх сурвалжаа хэрхэн хамгаалж, харилцахаас эхлээд баримтаа нягтлан шалгахын ач холбогдол, мэргэжлийн ёс зүй зэрэг цэвэр мэргэжлийн түвшний мэдлэг олгоход оршино.

Тавигдах шаардлага:
- Сэтгүүл зүйн салбарт ажилладаг байх
- Сэтгүүл зүйн салбарт 5 хүртэлх жил ажилласан байх
- Цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр мэргэшин ажиллах хүсэлтэй байх

Хэрхэн бүртгүүлэх:
- Өөрийн CV-г доорх цахим шуудан руу илгээнэ үү.

Нэг байгууллагаас нэг сэтгүүлч оролцуулна.

Холбоо барих:
Утас: 11-324627, 11-324764, 9900-9910
Цахим шуудан:boldmaa@globeinter.org.mn