“Глоб Интернэшнл” ТББ-аас Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөрийн Хорооны Ажлын албатай хамтран 2009 оны 1-р сарын 30-ны өдөр ХЗДХЯ-ны хурлын танхимд “Авлига ба мэдээллийн эрх чөлөө” дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. Ярилцлагад Төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож дараах илтгэлүүдийг хэлэлцэн санал солилцлоо.
Мэдээллийн эрх чөлөө: Манай амлалтууд ба олон улсын хэм хэмжээ
Х.Наранжаргал, ”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн
Ил тод байдал: Бид юу мэдэхийг хүсч байна вэ?
Д.Цэрэнжав, ”Ил тод байдал сан” ТББ
Авлигатай тэмцэхэд мэдээллийн үүрэг
Б.Оюундарь, ”Зориг сан”-ийн гүйцэтгэх захирал
Авлига, хүнд сурталтай тэмцэхэд ажил олгогч эздийн үүрэг оролцоо
Ж.Мөнх-Эрдэнэ, ”Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо”-ны албаны дарга
Төрийн нээлттэй ил тод байдал, мэдээллийн хангамж
Р.Бурмаа, ”Сонгогчдын Боловсрол төв”-ийн тэргүүн
Төрийн ба төрийн бус байгууллагын түншлэл
Г.Ундрал, ”Ардчиллын боловсрол төв”-ийн тэргүүн