“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2010 оны 9-р сарын 20-ны өдрөөс эхлэн АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Шударга ёсны од” төсөл хэрэгжүүлж эхэллээ. Хоёр сарын хугацаатай энэ төсөл нь УИХ-аар хууль хэлэлцэх явцад авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл ямар буйг олон нийтэд таниулах зорилготой.
Төслийн зорилт нь:
• Авлигагүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахуйц хууль болон бусад эрх зүйн баримт бичгийг судлах
• Хууль тогтоомж батлахад УИХ-ын гишүүдийн авлигын эсрэг өгсөн саналд мониторинг хийж, хүсэл эрмэлзэл бүхий гишүүдийг тодорхойлох
• Сонгосон төлөөлөгч нь авлигагүй орчин бий болгох, сонгогчдынхоо ахуй амьдралыг дээшлүүлэх талаарх хүсэл эрмэлзэл, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэх
Төслийн үр дүн:
• УИХ-аар баталсан Авлигын эсрэг хуулийн жагсаалт бэлэн болж, нийтэлнэ.
• Авлигын эсрэг хууль тогтоомжийн үнэлгээний картыг үндэслэн УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл зориг, санаачилгыг тогтоож, нийтэд мэдээлнэ.
• УИХ-ын гишүүдийн амлалтыг тэдний үйл ажиллагаатай нь харьцуулан сонгогч иргэдэд нь мэдээлнэ.
• Судалгааны тайланг хэвлэл мэдээлэл болон бусад мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Шударга ёсны од
2010/10/01