Судалгааны ажил эхэллээ

       “Шударга ёсны од” төслийн хүрээнд УИХ-ын гишүүдын  авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагын тогтолцоо бий болгох, мэдээлэл нээлттэй, ил тод байх зарчмыг тусгах, ашиг сонирхлын зөрчлийг хориглох зэрэг асуудалд УИХ-ын гишүүдийн улс төрийн хүсэл, эрмэлзэл  ямар буйг олон нийтэд таниулах зорилгоор УИХ-аар хууль хэлэлцэх явцад өгсөн саналд мониторинг хийж эхэллээ.

        Мониторингид  УИХ-ын тав дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганаас  2010 оны хаврын чуулганыг дуустал хугацаанд УИХ-аар батлагдсан хууль, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, тогтоол, бусад холбогдох эрх зүйн актуудыг хамруулах юм.

         Мониторинг хийхдээ дараах арга зүйг ашиглана. Үүнд:

         Үнэлгээний карт хөтлөх
• УИХ-ын гишүүдийн санал хураалтын дүнд үнэлгээний хуудас хөтлөх
• Авлигагүй орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахуйц хууль болон бусад эрх зүйн баримт бичгийг санаачилсан байдалд үнэлгээ өгөх
• Санал хураалтын дүнг гишүүн бүрээр, хууль бүрээр хөтөлнө.

         Түүвэр хийх
• Хууль, тогтоол, шийдвэрийг батлах хэлэлцүүлгийн тэмдэглэлд түүвэр хийх –дараах гурван түвшинд байна.
           1.УИХ-аар тухайн асуудал, хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэх эсэх асуудлаарх хэлэлцүүлэг
           2. Анхны хэлэлцүүлэг
           3. Эцсийн хэлэлцүүлэг
• Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн заалтуудад түүвэр хийх