“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага санаачлан мэдээллийн эрх зүйн чиглэлээр боловсруулагдаж  буй  болон өргөн барьсан хуулиудын төслийн ажлын хэсгийн гишүүдийн хамтарсан уулзалтыг   Их Британи, Умард Ирландын вант улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй   “Mэдээллийн эрх зүйн нөлөөлөл” төслийн хүрээнд 2011 оны 03 сарын 04-ний өдөр ННФ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 
“Глоб Интернэшнл” ТББ-ын 2010 оны 12-р сарын 19-ний өдөр зохион байгуулсан “Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ба тулгамдсан асуудал” сэдэвт дугуй ширээний ярилцлагаас гарсан “мэдээллийн эрх зүйтэй холбоотой боловсруулагдаж буй хуулиудын төсөл, үзэл баримтлал дахь нэр томъёог тогтох, ерөнхий зарчмын талаар нэгдсэн ойлголттой болох нь зүйтэй” гэсэн саналыг ажил хэрэг болгох  зорилгоор  уг уулзалтыг зохион байгуулсан юм.
Хамтарсан уулзалтын үеэр хуульч, шинжээч Д.Саранчимэг хуулийн төслүүд дэх нэр томъёо, ерөнхий зарчим, “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал  "Мэдээлэл, хэвлэл мэдээллийн нэр томъёо"-ны орчуулга, олон улсад баримталж буй зарчмуудыг  танилцуулав. 
Уулзалтанд оролцсон ажлын хэсгийн төлөөлөгчид дараах  нэр бүхий хуулийн  төслүүд, үзэл баримтлалын талаар танилцууллаа.  Товч танилцуулгыг PDF хувилбараар унших боломжтой. 
              Ерөнхийлөгчийн Тамгын газар
                             Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
            УИХ-ын ажлын хэсэг
                              Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл
            Засгийн газрын хэрэг эрхлэх газар 
                           1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл, /өргөн баригдсан/
                           2. Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл /өргөн баригдсан/ 
            ХЗДХЯ
                            1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуулийн төсөл
                            2. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл
          Тагнуулын ерөнхий газар
                            1. Төрийн нууцын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
                            2. Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
           Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар
                           1. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл
                           2. Өгөгдөл  хамгаалах тухай хуулийн төсөл
          Харилцаа холбооны зохицуулах хороо
                         1. Тоон контентын үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл, шаардлага  /2011 оны 3-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн/
                         2. Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага  /2011 оны 3-р сарын 1-нээс мөрдөж эхэлсэн/
Мэдээллийн эрх зүйн чиглэлийн хуулиудын төслийн ажлын хэсгийнхний хамтарсан уулзалт боллоо
                  
            2011/03/05