Мэдээллийн нээлттэй, ил тод байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүйг зохицуулсан зүйл, заалт бүхий хууль 2001 онд 91 байсан бол эрчимтэй өсөж, 2010 оны 12 сарын 31-ний байдлаар 188 хуульд дээрх зохицуулалтууд оржээ.
“Глоб Интернэшнл” ТББ Их Британи, Умард Ирландын Вант улсын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мэдээллийн эрх зүйн нөлөөлөл” төслийн хүрээнд 1957 - 2010 онд батлагдаж, хүчин төгөлдөр үйлчилж буй 418 хууль, 1287 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг судалж, хуулиудын түүвэр бэлтгэн танилцуулж байна.
“Глоб Интернэшнл” ТББ www.globeinter.org.mn вэб сайтынхаа “Хуулиуд” буланг түүвэрлэсэн хуулиудын заалтаар шинэчлэн, зарим шаардлагатай хуулийн зүйл заалтуудыг англи хэл дээр хөрвүүлэн вэб сайтдаа тавих юм.
2001 онд хэвлэл мэдээлэл, мэдээлэлтэй холбоотой, 2004 онд мэдээлэл ил тод байх заалт бүхий хуулиудад судалгаа хийснээс хойш шинэчлээгүй байсан юм.
Мэдээллийн нээлттэй, ил тод байдал, хэвлэл мэдээлэлтэй холбоотой хуулиудын түүвэр