НҮБ-ын Ардчиллын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн “Иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлж, Монголд ил тод байдал, шударга ёсыг хөхиүлэн дэмжих нь” төслийн Зөвлөх хороо дараах бүрэлдхүүнтэй байгуулагдлаа.
1. Э.Бат-Идэр, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, хөгжлийн газрын шинжээч
2. Ч. Өнөрбаяр, Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх
3. Д. Гансүх, Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн даргалагч улсын ажлын албаны зөвлөх
4. Г. Батзориг, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан
5. А. Саруул, Шууд ардчиллын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
6. Д. Цэрэнжав, “Ил тод байдал сан” ТББ-ын гүйцэтгэх захирал
Зөвлөх хороо нь төслийг амжилттай хэрэгжүүлэх, түүнийг шинэчлэлийн Засгийн газрын бодлого, чиглэлтэй  уялдуулахын тулд төслийн багтай нягт хамтран ажиллах юм.