ҮГҮЙ! үйл ажиллагаа зохион байгууллаа

“Авлигын эсрэг хууль, тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд мэдээлэл, сурталчилгаагаар нөлөөлөх нь” төслийн хүрээнд авлигын эсрэг хууль тогтоомжийг  үр дүнтэй хэрэгжүүлэхэд урлагаар дамжуулан нөлөөлөх зорилгоор “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллага  2013 оны 06-р сарын 13-ны өдрийн 14.00 цагаас Black Box театрт ҮГҮЙ! үйл ажиллагаа зохион байгууллаа.

ҮГҮЙ! үйл ажиллагаа “Увертюра” хамтлагийн  “Өнө мөнхийн орон” дууны клипээр эхэлж яруу найрагч В.Нэргүй “Эх орноосоо уучлалт гуйх шүлэг”-ээ уншив.  Авлигын төрөл хэлбэрүүд, ашиг сонирхлын зөрчил, мэдээллийн ил тод байдлын талаар олон нийтэд хандсан нийгмийн видео зар сурталчилгаанууд үзүүлж, “СОЧИ”, “Хожимдоогүй”, “Эцсийн шийдвэр” зэрэг жүжгийн тавилттай уншлага боллоо. Үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус байгууллагын 70 гаруй хүн оролцсон байна.

Уншигчийн театр (reader`s theatre)-ын  тавилттай уншлага (staged reading) гэдэг нь аливаа жүжгийн зохиолд зориулан тайз засахгүй, тусгай хувцах өмсөхгүй, гэрэл тавихгүй, харин зөвхөн  хөгжим ашиглан жүжиглэлтэд анхаардаг театрын үзвэрийн нэг хэлбэр юм. 

ҮГҮЙ! үйл ажиллагаанд оролцогчдын олонх нь жүжиг, нийтийн видео  зар сурталчилгаануудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд түгээх хэрэгтэй гэж үзсэн байна. Үйл ажиллагаанд оролцогчид дараах саналыг гаргав.
- Иргэний  танхимуудаар сургалт сурталчилгаа явуулж болох
- Олон нийтэд түгээх хүсэлтэй байвал зар сурталчилгаа хийх.
- ТВ, радиогоор тогтмол гаргавал үр дүн илүү сайн болох байх. Маш гоё болсон байна.
- Сурталчилгааны видео материалуудыг ТВ, радиогоор байнга явуулж байвал хүмүүст хүрнэ. Үгүй бол хэн ч ойлгохгүй байдгаараа л байна гэж бодож байна.
- Оролцогчдын тоог ихэсгэх, илүү олон хүнд хамруулах.
- ТВ-ээр сайн цацаж олон нийтэд хүргэх
- Нийтэд түгээх
- Дээрх жүжиг, үзэгдлүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр давталттай гаргах.
- Нийгэмд байгаа зүйлийг хамруулсан сайн үйл ажиллагаа болсон байна. Харин гарах гарц нь тийм ч сайн биш байна.
- Үр дүнтэй сайхан ажил зохион байгууллаа.
- Илүү олон хүнд хүргэх, жүжигчид микрофон хэрэглэвэл зүгээр санагдсан.
- Цаашид энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд иргэд олон нийтийг татан оролцуулах үүний тулд Монгол орон даяар яг ийм арга хэмжээг системтэйгээр явуулах.
- Арга хэмжээ хоёр цагаас хэтрэхгүй байвал зүгээр юм байна.