Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сургалтыг гурван удаа буюу долоо хоног бүрийн баасан гарагийн  14.00 – 18.00 цагт цуврал хэлбэрээр анх удаа явуулсан юм. Учир нь  сэтгүүлчид  олон цаг үргэлжилсэн сургалтанд оролцох боломжгүй байдаг тул энэ удаа  цөөн цагаар цуврал хэлбэрээр явуулахаар  төлөвлөсөн болно. 
Сургалтанд сонины 6, радио, телевизийн 8, мэдээллийн цахим сайтын 7, чөлөөт 3 сэтгүүлч нийт 24 сэтгүүлч оролцов. Сэтгүүлчдийг сонгохдоо ХМХ-ийн эрэн сурвалжлах албанд ажилладаг, Глоб Интернэшнл төв” ТББ-аас кохион байгуулж байсан эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалтанд хамрагдаж байсан эрэн сурвалжлах чиглэлээр ажиллах сонирхолтой сэтгүүлчдээс сонгон сургалтанд хамруулахыг зорьсон.  
Сургалт  дараах сэдвийн хүрээнд нийт 12 цагийн сургалт явуулав. Үүнд:  
Эхний өдрийн сургалт 2013 оны 05-р сарын 10-нд Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд “Ашиг сонирхлын зөрчлийн үндсэн ойлголт ба “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс  урьдчилан сэргийлэх тухай” хууль  
Хоёр дахь өдрийн сургалт 2013 оны 05-р сарын 17-нд Бишрэлт зочид буудлын хурлын танхимд “Ил тод байдал ба Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хууль  
Гурав дахь өдрийн сургалт 2013 оны 05-р сарын 24-нд Бишрэлт зочид буудлын хурлын танхимд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба авлига, ашиг сонирхлын зөрчил”
АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн  ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг, А.Дэлгэрбаяр, “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ий гүйцэтгэх захирал С.Оюунтуяа, Глоб Интернэшнл төв” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, төслийн продюссер Б.Онон нарын бүрэлдхүүнтэй баг  сэтгүүлчдэд зориулсан 3 удаагийн цуврал сургалтын хөтөлбөр, “Ашиг сонирхлын зөрчлийн тухай үндсэн ойлголт”, “Ашиг сонирхлын зөрчил ба авлигын уялдаа хамаарал”,  “Хуулиар юуг зөвшөөрч, юуг хориглосон бэ?” сэдвээр нийт 3 цаг 20 минутийн хичээлийн  арга зүй, дадлагад ашиглах кэйс, сургалтын хөтөлбөр боловсруулав.