УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон 15 намын 2012, 2013 оны санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийнэ
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн төрийн бус байгууллагууд ННФ-ын дэмжлэгтэйгээр Транспарэнси Интернэшнл олон улсын байгууллагын Монгол дахь салбартай хамтран Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийж эхэллээ.

Транспарэнси Интернэшнл Олон улсын байгууллагаас дэлхийн хэд хэдэн улсад хэрэгжүүлсэн CRINIS судалгааны арга зүйг ашиглан УИХ-ын 2012 оны сонгуульд оролцсон 15 намын 2012, 2013 оны санхүүжилтийн ил тод байдалд судалгаа хийнэ.

1. МАН - Монгол ардын нам
2. АН – Ардчилсан нам
3. МНН – Монголын ногоон нам
4. ИЗНН – Иргэний зориг ногоон нам
5. МУНН – Монголын уламжлалын нэгдсэн нам
6. ЭОН - Эх орон нам
7. МСДН – Монголын социал демократ нам
8. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
9. ИХН – Иргэний хөдөлгөөний нам
10. ХХН – Хөгжлийн хөтөлбөр нам
11. ЭОНН – Эх орончдын нэгдсэн нам
12. МАХН – Монгол ардын хувьсгалт нам
13. МҮАН – Монголын үндэсний ардчилсан нам
14. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам
15. Бүгд Найрамдах нам

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээг Нээлттэй Нийгэм Форум, Глоб Интернэшнл төв, Сонгогчдын Боловсрол Төв, Филантропи Хөгжлийн төлөө Төв, Хүний Эрх Хөгжил Төв, Мидас төрийн бус байгууллагууд 2008 онд байгуулж хамтран ажиллаж байна.