
Мэдэх эрхийн олон улсын өдрийг 2003 оноос эхлэн мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн хуульч өмгөөлөгчдийн санаачилгаар дэлхий дахинд тэмдэглэж байна.
Хэрэв та олны итгэлийг авч сонгогдсон эрх мэдэлтэн бол...
- Төр, засгийн байгууллагыг нээлттэй, ил тод болгохын төлөө ямар хувь нэмэр оруулсанаа өөрөөсөө асуух
- Таны томилсон Засгийн газар, орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хэр зэрэг нээлттэй, ил тод ажиллаж байгаа талаар эргэцүүлэн бодох
- Сонгогчдодоо өгсөн амлалтаа хэр биелүүлж байгаагаа энэ өдөр олон нийтэд мэдээлэх
Хэрэв төрийн байгууллага бол...
- Танай байгууллагаас түгээж байгаа мэдээлэл олон нийтэд хүртээмжтэй, энгийн, ойлгомжтой байна уу гэдэгт дүгнэлт хийх
- Танай байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудсан дахь мэдээлэл хуулийн дагуу байгаа эсэхийг шалгах 
- Иргэд хүссэн хэлбэрээрээ мэдээлэл авах, мэдээлэлтэй биечлэн танилцах нөхцөл бүрдсэн эсэхийг шалгах
- Танай байгууллага иргэнд мэдээлэл өгөх үүрэгтэй ажилтангүй бол бий болгож нийтэд мэдээлэх
Хэрэв та Иргэн бол...
- Төрийн байгууллагаас мэдээлэл авах хүсэлт гаргах
- Оршин суудаг нутгийн захиргааны байрныхаа мэдээллийн самбарт илүү дэлгэрэнгүй мэдээлэл байршуулахыг шаардах 
- Засгийн газар, төвийн болон орон нутгийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа ил тод болгох талаар ямар ажлууд хийж буйг асуух
Хэрэв иргэний нийгмийн байгууллага бол...
    - Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах 
      - Зурагт хуудас хэвлэж тараах, зурагт футболк бүтээх, гудамжаар алхах зэрэг олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах
    - Олон улсын Мэдэх эрхийн өдрийг сануулж засгийн газрын байгууллагууд руу захидал хүргэх. Үүндээ ил тод байдал нь хүн бүрийн айж эмээхгүйгээр шаардаж болох зүйл гэдгийг онцлох
Хэрэв та хэвлэл мэдээллийн байгууллагын удирдах ажилтан, сэтгүүлч бол...
- Мэдэх эрхийн Олон улсын өдрийн тухай олон нийтэд мэдээлж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэх 
      - Та өмнө нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн дагуу төрийн байгууллагаас мэдээлэл авч байгаагүй бол одоо л эхлэх цаг
      - Төрийн байгууллагаас аль болох идэвхтэй мэдээлэл хүсэх
      - Ил тод байдлыг хангасан хамгийн сайн мэдээллийн самбар, цахим хуудастай төрийн байгууллага эсвэл хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгсөн байгууллага/хэлтэс, ажилтныг сурвалжлах
    - Мэдээллээ ил тод, нээлттэй болгосон төрийн байгууллагын сайн жишээнүүдийг олон нийтэд хүргэх
  
Хэрэв та багш бол...
- Багш, сурагчидтайгаа мэдэх эрх гэж юуг хэлэх, Нээлттэй засгийн газар яагаад чухал болох талаар ярилцлага, хэлэлцүүлэг, мэтгэлцээн зохиох
Хэрэв та номын санч бол...
- Та мэдээллийн үнэ цэнийн тухай ойлголттой учраас үйлчлүүлэгч, уншигчиддаа Мэдэх эрхийн олон улсын өдрийн тухай мэдээлэл өгөх боломжтой.