Хэвлэлийн мэдээ: Боловсролын салбарт эцэг эх, иргэний нийгэм, төрийн хамтын бүтээлч ажиллагаа чухал байна
                  
            2015/12/14
            
        Хэвлэлийн мэдээ
Огноо: 2015 оны 12-р сарын 14
Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” семинарыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эх, багш нар бүгд боловсролын чанартай үйлчилгээний төлөөх хүчин чармайлтаа нэгтгэх нь чухал юм. Иймд боловсролын салбарын ил тод байдал, хариуцан тайлагнах үйл явцыг дэмжих, бүтээлч хамтын оролцоог хангах талаар зөвшилцөж нэгдмэл ойлголтод хүрэх, хамтын ойлголцлыг бий болгох нь энэхүү семинарын зорилго юм.
Тус семинарт “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийн зорилтот Архангай, Булган, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга нар, сургуулийн захирлууд, БСШУЯ, СЯ, АТГ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Нийгмийн хариуцлагын арга хэрэгслүүд болох “Сайн сургуулийг дэмжих аргачлал”,“Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг итгэлцэлд суурилан нягтлахуй” аргачлал болон Сургуулийн эцэг эх, багшийн холбооны үзэл баримтлалыг семинарын үеэр танилцуулах юм.
“Сургуулийн эцэг эх, багшийн холбоо нь багш, эцэг эхийг сургуулийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцдог, асуудлыг хамтран хэлэлцдэг, шийдлийг олоход туслах үр дүнтэй, шинэ хэлбэр болно” гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. Түүнчлэн сургуулийн нийт хамт олон, багш, сурагч, эцэг эхчүүд хамтран сургуулийнхаа тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх арга зам нь “Сайн сургуулийг дэмжих” аргачлал байх юм.
Төслийн хүрээнд шинээр боловсруулсан “Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг итгэлцэлд суурилан нягтлахуй” аргачлалыг аймгийн ИНБ-ууд хэрэглэнэ. Энэ нь аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны бүхий л үйл явцад иргэдийг татан оролцуулах, төрийн байгууллагатай нягт хамтран ажиллах үр дүнтэй бүтээлч ажиллагаа болно.
“Аливаа асуудлыг хамтран ажиллах, хамтран зөвлөлдөх, хамтран зөвшилцөх нь төслийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх болно” гэж Глоб Интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал онцгойлон тэмдэглэв.
Семинарын үеэр Архангай, Булган, Хөвсгөл аймгийн БСГ-ын дарга нар, аймаг, сумын 10 сургуулийн захирлууд “Боловсролын ил тод ба хариуцан тайлагнах байдал” төсөлд хамтран ажиллахаар Глоб Интернэшл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй Санамж бичиг солилцлоо.
Нэмэлт мэдээлэл
Глоб Интернэшнл төв нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Нийгмийн хариуцлагын Дэлхийн түншлэлийн тэтгэлгийн уралдаанд ялж “Боловсролын салбар дахь ил тод ба хариуцан тайлагнах байдал” төслийг 2014-2018 онд хэрэгжүүлж байна. Төсөл нь боловсролын төсөв болон худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар боловсролын илүү сайн, чанартай үйлчилгээнд хувь нэмэр оруулах зорилготой юм.
Төслийн хүрээнд 8 аймаг, 20 сумын 28 сургуульд Эцэг эх, багшийн холбоо байгуулах замаар ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эх, багшийн хамтын бүтээлч ажиллагааг хангах, түүнчлэн зорилтот 8 аймагт боловсролын төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах зорилт тавьж байгаа юм. Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын бүтээлч оролцооны үзэл баримтлал нь тус төслийн үйл ажиллагааны гол хандлага байх болно.
Нийгмийн өмнө хариуцан тайлагнах гэж юу вэ?
Төрөөс төсвийн хөрөнгийг зөв зохистой зарцуулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд иргэн, төр хамтран ажиллахыг хэлнэ
Иргэдийн сайн сайхан аж байдалд нөлөөлж буй засаглал, төрийн үйлчилгээний онцлог асуудал бэрхшээлд анхаарал хандуулах арга хэрэгсэл юм.
Нийгмийн өмнө хариуцан тайлагнах арга хэрэгсэл, үр дүн, үйл ажиллагааг төрийн байгууллагуудтай хуваалцах, хэлэлцэх, зохицуулах. Энэ нь өөрчлөлтийг эрчимжүүлэхийн тулд төрийн үйлчилгээ үзүүлэгчдийг татан оролцуулах нөлөөллийн чиг хандлага юм
    
Глоб Интернэшнл төв
Холбоо барих утас: 324627, 324764, 99193327