Төслийн гарааны семинар зохион байгууллаа
Глоб Интернэшнл төв, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Монголын боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн гарааны семинарыг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа.

Семинар боловсролын салбарын ил тод байдал, хариуцан тайлагнах үйл явцыг дэмжих, бүтээлч хамтын оролцоог хангах талаар зөвшилцөж нэгдмэл ойлголтод хүрэх, хамтын ойлголцлыг бий болгох зорилготой байв.

Семинарт төсөл эхний үе шатанд хэрэгжих Архангай, Булган, Хөвсгөл аймгийн БСГ-ын дарга нар, аймаг, сумын 10 ЕБС-ийн захирлууд, түүнчлэн БСШУЯ, СЯ, АТГ, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.  

Гарааны семинарыг нээн БСШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон нар үг хэлэв.

Дэлгэрэнгүй хөтөлбөрийг энд дарж уншина уу