“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээний тайлан
2016/08/25

“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр УИХ-ын тамгын газраас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Глоб интернэшнл төв, “Зориг сан” төрийн бус байгууллага хамтран бэлтгэв.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтийг судлах нь тус хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтнуудын хариуцлагатай байдал, ойлголт, хэрэглэж буй стандартын талаар тодорхой мэдээлэлтэй болсноор түүнд хяналт тавих, иргэдийн ашиглаж сурах, иргэдийн мэдээлэлтэй байх эрх бүрэн хангагдахад чухал ач холбогдолтой юм.
“Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн 23, 24-р зүйлийн хэрэгжилтийн үнэлгээний тайланг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.