Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдрийн тухай
2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр ЮНЕСКО жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ энэ өдрийг хоёр дахь удаа тэмдэглэж байна.

Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.

Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээллийг хайх, мэдээллийг хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг.

9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулах, энэ үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш хамруулна хэмээн ЮНЕСКО найдаж байна.

http://en.unesco.org/iduai2017