“Глоб Интернэшнл” ТББ-аас сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг телевизийн таван сувагт мониторинг хийж эхэлсэн бөгөөд 2008 оны тавдугаар сарын 8, 9-ний хоёр өдрийн дүнг танилцуулж байна.
Сонгуулийн мониторинг хийсэн 2 хоногийн хугацаанд (МҮОНТВ, UBS, 25-р суваг, TV5, TV9) телевизийн нийт 10499 минут /174 цаг 59 минутын/ эфирт мониторинг хийхэд 541 минут /9 цаг 1 минут 10 секунд/-ын сонгуулийн мэдээлэл явсан байна. Нэр дэвшигч Н.Энхбаярт 3 цаг 33 минут, Ц.Элбэгдоржид 5 цаг 28 минутийг зориулсан байна. Мэдээний хөтөлбөрт Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 1 цаг 40 минут, Ц.Элбэгдоржийн талаар 39 минут байсан бол Н.Энхбаярын талаар 9 минут, Ц.Элбэгдоржийн талаар 38 минутийн сөрөг мэдээлэл явсан байна.
Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн мониторингийн нэг онцлог нь сонгуулийн үеэр бэлтгэж буй мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг тусгайлан судалж байна. Мэдээний хөтөлбөрийн сонгуультай холбоотой мэдээллийн 81% -ийг Ц.Элбэгдоржийн талаар сөрөг мэдээлэл, эерэг мэдээллийн 71%-ийг Н.Энхбаярын талаарх мэдээлэл эзэлж байна. Мэдээний хөтөлбөрт Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 1 цаг 40 минут, Ц.Элбэгдоржийн талаар 39 минут байсан бол Н.Энхбаярын талаар 9 минут, Ц.Элбэгдоржийн талаар 38 минутийн сөрөг мэдээлэл явсан байна.
Дэлгэрэнгүйг ... Тавдугаар сарын 8, 9-ний өдрийн мониторингийн дүн