Тавдугаар сарын 8-наас 12-ныг дуустал 5 өдрийн мониторингийн дүн

          “Глоб Интернэшнл” ТББ сонгуулийн сурталчилгааны хамгийн идэвхтэй үе болох сүүлийн хоёр долоо хоногийн турш үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлэг эрхэлдэг МҮОНТВ, UBS, ТВ-5, ТВ-9, 25 суваг телевизэд хийж байгаа   мониторингийн   2009 оны  тавдугаар сарын 8-наас 12-ны  өдрийг дуустал 5 өдрийн  дүнг танилцуулж  байна.
         Мониторинг хийсэн таван өдөр   мэдээний хөтөлбөрөөс гадна 24005 минутын нэвтрүүлэгт ажиглалт хийснээс хоёр нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл нийтдээ 948 минут буюу эфирийн цагийн 4 хувийг эзэлж байна.
          Нэр дэвшигч тус бүрээр авч үзвэл, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн тухай мэдээлэл 62 хувь, Н.Энхбаярын тухай мэдээлэл 38 хувьтай байна.
          Мэдээллийг  өнгө аясаар нь ангилбал Н.Энхбаярын талаар  эерэг  55.2%, төв сахисан  46.9%,  сөрөг 14.4%,  харин Ц.Элбэгдоржийн тухай эерэг 44.8%, төв сахисан 53.1,   сөрөг мэдээлэл 85.6%  эзэлж байна.

Телевиз тус бүрээр нь танилцуулъя.
         МҮОНТВ
        МҮОНТВ-ийн 4565  минутын нэвтрүүлгийн 73%-ийг МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын,  27%-ийг АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн талаар  мэдээлэл байна.  Хоёр нэр дэвшигчийн талаар мэдээллийн цаг  хуваарилалт  тэнцвэргүй  ч,  мэдээллийн өнгө аясын хувьд нэр дэвшигчдэд төвийг сахисан байр сууринаас хандаж, шууд, шууд бус мэдээллийг ойролцоо түвшинд  хүргэж байна.

          ТВ-5 телевиз
         Нийт  5305 минутын  нэвтрүүлэгт  Н.Энхбаяр  44%, Ц.Элбэгдорж 56% -ийн мэдээлэл дамжуулснаас Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 58%,  төвийг  сахисан 19,7%, сөрөг  22,3% мэдээлэл  байна. Ц.Элбэгдоржийн  тухай эерэг мэдээлэл 36,7%,  төвийг  сахисан 21,4%, сөрөг  мэдээлэл 41,9% байна. 

          ТВ-9 телевиз
         ТВ-9 телевизийн нийт  4015 минутын эфирт мониторинг хийсэн. Н.Энхбаярын тухай 42%,  Ц.Элбэгдоржийн талаар 58% мэдээлэл цацаж байна. Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 82,9%,  Ц.Элбэгдоржийн  тухай сөрөг  мэдээлэл 82,1% байна. 

          UBS телевиз
        Таван өдрийн нийт 4862 минутын эфир үзсэнээс  Н.Энхбаярын тухай 40%,  Ц.Элбэгдоржийн талаар 60% мэдээлэл байна. Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 93,5%,    Ц.Элбэгдоржийн  тухай төвийг  сахисан болон сөрөг мэдээлэл байхгүй байна. 

          25-р суваг телевиз
       Нийт 5258 минутын  нэвтрүүлэгт Н.Энхбаярын тухай 23%, Ц.Элбэгдоржийн талаар 77% мэдээлэл орсон байв. Н.Энхбаярын талаар эерэг мэдээлэл 39,6%,  төвийг  сахисан 36,7%, сөрөг  23,7% мэдээлэл  байна. Ц.Элбэгдоржийн  тухай эерэг мэдээлэл 21%,  төвийг  сахисан 17,3%, сөрөг  мэдээлэл 61,8% байна. 

           Мэдээний хөтөлбөр
         Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулийн үеэр мэдээний хөтөлбөрийн тэнцвэрт байдал, мэргэжлийн түвшинг  тусгайлан судалж  байна.
Тайлант хугацаанд таван телевизийн мэдээний хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн тухай нийт 653 минутын мэдээлэл цацагдсаны 38 хувь Ц.Элбэгдоржийн, 62 хувь Н.Энхбаярын тухай  байна. Дийлэнх нь нэр дэвшигчдийн талаар шууд бусаар буюу нэр дэвшигч өөрөө биш бусад этгээд нэр дэвшигчийн талаар  мэдээлэл хийсэн байна.
       
        Мэдээний өнгө аяс буюу чанарыг авч үзэхэд Н.Энхбаярын талаар  эерэг /70.7%/,  Ц.Элбэгдоржийн талаар  сөрөг  /80.5%/  мэдээлэл  зонхилж байна. 
        Н.Энхбаярын талаар эерэг мэдээллийг ТВ-9, ТВ-5 телевизүүд илт давамгай үзүүлж байгаа бол МҮОНТВ төвийг сахисан, 25-р суваг телевиз эерэг мэдээлж байна.
        Ц.Элбэгдоржийн талаар МҮОНТВ эерэг, сөрөг мэдээллийг адил түвшинд,  25-р суваг телевиз эерэг, ТВ-9 илтэд  сөрөг,  ТВ-5 эерэг болон төвийг сахисан мэдээлэл цацаж  байна. 
        UBS телевиз хоёр нэр дэвшигчдийн талаар эерэг мэдээллийг илүүтэй  түгээж байна.

Дэлгэрэнгүйг Тавдугаар сарын 8-наас 12-ныг дуустал 5 өдрийн мониторингийн дүн