“Глоб Интернэшнл” ТББ –аас зохион байгуулсан  “7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт” арга хэмжээнд  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцож чөлөөт ярилцлага өрнүүллээ.      2008 оны 07 сарын 1-ний өдрийн хэрэг явдал нь ардчилсан тогтолцоог сонгосноос хойших монголын түүхэнд анх удаа олон нийтийг цочроосон, онцгой үйл явдал болж,  нийгэмд зөрчилт нөхцөл байдал үүсгэсэн билээ.  
         Онц байдал тогтоох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТ-ээс бусад телевизийн үйл ажиллагааг дөрөв хоногийн хугацаатай зогсоон, олон нийтийн радио, телевизэд төрийн цензурыг сэргээн тогтоож,   иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллээр үнэн бодит, олон ургальч мэдээлэл хүлээн авах эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарласан нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө туйлын эмзэг байгааг харуулсан юм.  
         Арга хэмжээний үеэр  “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал “7-р сарын 1: Хэвлэлийн эрх чөлөөний сорилт” илтгэл тавьж ,  IRIM  судалгааны төвийн судлаач Г.Цогтбаатар “7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг”-ийн тайлан  танилцууллаа. 
        Мөн “7-р сарын 1 Мартах ёсгүй өдөр” Ийгл ТВ архиваасаа бэлтгэсэн нэвтрүүлэг  үзүүлж,  гэрэл зургийн бичил үзэсгэлэн  гаргалаа.  
        2008 оны 6-р сарын 30-нд Бишрэлт зочид буудалд болсон энэ арга хэмжээг  Ийгл ТВ-ээр шууд дамжуулан үзүүлсэн  юм. 
    | 
   | 
![]()  | 
![]()  | 
![]()  | 
![]()  | 
![]()  | 
![]()  | 
 
 




