“7-р сарын 1. Хэвлэл мэдээллийн мониторинг”-ийн товч тайлан

2008 оны 7 сарын 1-ний өдрийн үйл явдлын үеэр монголын хэвлэл мэдээлэлд төрийн бус 20 гаруй байгууллага эвлэлдэн нэгдэж байгуулсан, “Онц байдалтай холбоотой хүний эрхийн зөрчлийн мониторинг, хамгааллын эвсэл-ийн үйл ажиллагааны хүрээнд Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас "IRIM" судалгааны хүрээлэнтэй хамтран хийсэн билээ. 
Мониторингийг 2008 оны 7 сарын 1-нээс 8-ний өдрийг дуустал телевизийн 11 суваг, өдөр тутмын дөрвөн сонин хамруулан дор дурдсан гурван үе шаттай хийсэн юм.
             • 7 сарын 1-ний өдөр
             • Онц байдлын үе (7 сарын 2-ноос 7 сарын 5-ныг дуустал)
             • Онц байдал цуцлагдсаны дараахь үе (7 сарын 6-наас 7 сарын 9-нийг дуустал)

ХМХ-ийн мэргэжлийн түвшинг судлахдаа нийтлэл, нэвтрүүлгийн мэдээллийн агуулга сэдвийн хүрээ, эх сурвалжийн тэнцвэрт байдал,  баримт, үзэл бодлыг заагласан эсэх зэрэг сэтгүүл зүйн мэргэжлийн олон улсын стандартыг гол шалгуур болгон хэрэглэсэн болно.

2008 оны УИХ-ын сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан, түүний дараа үүссэн зөрчилт нөхцөл байдал, манай улсад анх удаа тогтоосон онц байдалтай  холбоотой хэрэг явдал нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд байж,  мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэж байв.  Харамсалтай нь, тухайн үйл явдлын тухай мэдээлэл төдийлөн бодитой, тэнцвэртэй, шударга байж чадсангүй. ХМХ-үүд хүний эрхийн асуудлыг хөндөж байсан боловч хүний эрх зөрчигдөөгүй тухай албаны эх сурвалжийн мэдээлэл зонхилж, өрөөсгөл, туйлширсан байдал давамгайлжээ.  ХМХ өөрөө ч хүний эрхийг зөрчсөн нь мониторингийн дүнгээс харагдсан юм.

Ерөнхий дүгнэлт

Нэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хандлага, мэргэжлийн түвшин

Хоёр. ХМХ хүний эрхийн зөрчлийн тухай мэдээлсэн нь

Гурав. Онц байдлын үеийн МҮОНТВ ба төрийн цензур

Дөрөв. Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин

Тав. Зөвлөмж