“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Нэр төр сэргээх хэрэг  ба цензур” төслийн хүрээнд “Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...? ” аудио гарын авлага бэлтгэн сэтгүүлчдэд хүргэж байна.   
Сэтгүүлч та эрэн сурвалжилсан, асуудал хөндсөн баримт, мэдээллийг нийтэлж, нэвтрүүлэхээс өмнө хуулийн зөвлөгөө, туслалцаа авч хэвших нь бусдын эрхийг хөндөхгүй байх, улмаар та хуулийн хүрээнд ажиллаж эрхээ хамгаалахад чухал алхам болно. Хэрвээ таныг хуулийн байгууллага, ялангуяа цагдаа, шүүх, тагнуулын болон бусад байгууллагаас дуудах, хэн нэгэн таны эсрэг гомдол, нэхэмжлэл гаргавал сандарч тэвдэхийн огт хэрэггүй.
Монгол Улсад таны эрхийг хамгаалсан эрх зүйн орчин, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах механизмууд хангалттай байдаг. Гагцхүү энэ тухай ойлголттой байж, түүнийг өөрийгөө хамгаалахад ашиглаж сурах, хуулийн зөвлөгөө авч мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд энэ нь та эрх ашгаа хамгаалсан шийдвэр гаргуулах, эрхээ бүрэн эдлэх боломжийг бүрдүүлдэг билээ.
“Сэтгүүлч Танд эрх зүйн бэрхшээлтэй асуудал тулгарвал...? ” аудио гарын авлагыг сэтгүүлчид эрх зүйн хүндрэлтэй асуудал тохиолдохоос зайлсхийх, тохиолдсон үед өөрийгөө хамгаалах ойлголттой болоход туслах зорилгоор сэтгүүлчдэд түгээмэл тохиолддог дөрвөн тохиолдлыг сонгон бэлтгэсэн юм.
Хэрэв сэтгүүлч таны мэргэжлийн эрх зөрчигдөж хууль, эрх зүйн туслалцаа хэрэгтэй болбол 324627 утсаар ярих эсхүл globenews@globeinter.org.omn хаягаар хандаарай. “Глоб Интернэшнл“ ТББ –ын хэвлэл мэдээллийн асуудлаар мэргэшсэн хуульч  үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. 
![]()  | 
||
