"Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг"

"Глоб Интернэшнл" ТББ Лондон дахь Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Хэвлэл мэдээллийн бүсийн хөтөлбөрийн санхүүжилтээр "Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь: Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг" төсөл  хэрэгжүүлж эхэллээ. Хоёр жилийн хугацаатай энэ төсөл нь 2005, 2006-2007, 2008-2009 ондуудад Нээлттэй нийгэм форум, Будапешт дахь Нээлттэй нийгэм хүрээлэнгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн  “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг дэмжих нь” төслийн үргэлжлэл юм.

Төслийн зорилго нь:
          Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн эсрэг заналхийлэл, халдлагын тохиолдлуудад  мониторинг хийснээр сэтгүүлчдийн эрх, ХМХ-ийн хараат бус байдлыг хамгаалах замаар хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахад  хувь нэмрээ оруулах.

Төслийн зорилт:
        1.  Өөрөө шуурхай мэдээлэх /self-alerting/ мониторингийн найдвартай сүлжээ бий болгох 
        2.  Сэтгүүлчид мэргэжлийн эрхийн зөрчлийнхээ талаар мэдээлж байх ойлголтыг нэмэгдүүлэх
        3. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх.
        4. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тохиолдлуудын талаар үндэсний болон олон улсын сүлжээгээр дамжуулан мэдээлэх, эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах кампанит ажил зохион байгуулах

Төслийн хүрээнд дараах  үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Үйл ажиллагаа 1: Self-alerting – өөрөө шуурхай мэдээлэх мониторингийн үндэсний сүлжээ бий болгох
Сэтгүүлчид доорх аргуудыг ашиглан эрхийнхээ зөрчлийн талаар өөрөө шуурхай мэдээлэх /self-alerting/ мониторингийн шинэ сүлжээ бий болно. 
        1. Онлайн систем
        2. Гар утасны сүлжээ
        3. И-мэйл бөгөөд Yahoo messenger

Үйл ажиллагаа 2: Шуурхай мэдээ боловсруулж, түгээх
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн тохиолдлуудын талаарх Шуурхай мэдээ /alert/-г хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Монголын болон IFEX /Олон улсын чөлөөт илэрхийллийн сүлжээ/, IFJ /Олон улсын сэтгүүлчдийн холбоо/, Freedom House /Эрх чөлөөний ордон/, Reporters Without Borders /Хил хязгааргүй сурвалжлагчид/, Forum Asia  болон НҮБ-ын Хүний эрхийн комисс, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд, гадаадын элчин сайдын яамдад дараах аргаар  түгээнэ.
       Үүнд: 1. Мэйлийн бүртгэл
                 2. Вэб хуудас
                 3. 2 сар тутмын онлайн сонин бичиг
                 4. Хэвлэлийн бага хурал
                 5. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тайлан

Үйл ажиллагаа 3: Хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт явуулна
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Глоб Интернэшнл” ТББ-ийн вэб хуудсанд сургалтын булан нээнэ. Эрх зүйн бэрхшээлтэй тулгарсан сэтгүүлчдэд онлайн зөвлөгөө өгнө.
         Ерөнхий агуулга нь: • Сэтгүүлчийн мэргэжлийн эрхийн зөрчил гэж юу вэ?
                                             • Зөрчлийн хэлбэрүүд
                                             • Цагдан хяналтын хэлбэрүүд, тэдгээр нь хэрхэн илэрдэг тухай
                                             • Зөрчлийг яагаад тайлагнах ёстой вэ?

Үйл ажиллагаа 4: ГИ-ийн үйлчилгээнүүдийг сэтгүүлчдэд таниулан, идэвхжүүлэх
Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрхийг хамгаалах чиглэлээр “Глоб Интернэшнл” ТББ-ын  үйлчилгээний шинэ системийг хэвлэмэл хуудас, мэдээлэл харилцааны технологиор дамжуулан сурталчилснаар нийт сэтгүүлчдийн 1/3-д хүрч ажиллахыг эрмэлзэнэ.

Төслөөс хүлээгдэж буй үр дүн
           
• Сэтгүүлчид өөртөө тулгарсан бэрхшээл, зөрчлийн талаар мэдээлснээр ажил үүргээ гүйцэтгэхэд итгэлтэй болно.    
            • Шинэ систем нэвтрүүлснээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний далд зөрчлүүдийг илчилнэ.  
            • Сэтгүүлчдээс авсан мэдээллүүд нь “Глоб Интернэшнл” ТББ-д үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний байдлыг сайжруулах талаар  цаашид зохистой үйл ажиллагаа явуулах боломж олгоно. 
            • Олон нийт бүхэлдээ хэвлэлийн бага хурал, хэвлэлийн мэдээгээр хараат бус хэвлэл болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний бодит байдлын талаар мэдээлэлтэй болно.