“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй “Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээллийн орчинг бүрдүүлэх нь“ төслийн хүрээнд хуульч, өмгөөлөгч М.Доржхандын хийсэн “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ба төвлөрөл” харьцуулсан судалгааг танилцуулж байна.
Хуульч, өмгөөлөгч М.Доржханд гадаадын улс орнуудын “хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, түүний төвлөрлийн асуудал” –ыг судлахдаа хууль, эрх зүйн орчинд ижил төсөөтэй болон ялгаатай байдлыг гарган, тухайн асуудлаар хуульчилсан, тогтоосон заалтууд хэрхэн тусгагдсаныг харьцуулан судлахыг зорьжээ. Үүний тулд хэвлэл мэдээллийн зах зээлийн хөгжлийн түвшингээр буюу хэвлэл мэдээллийн зах зээл хамгийн өндөр түвшинд хөгжсөн, дундаж, эхлэлтийн шатанд яваа улсууд гэж ангилсан байна. Судалгаанд Австрали, АНУ, Их Британи, Нидерланд, Итали, Герман, Франц улсууд хамрагджээ.
Монгол Улсын хэвлэл мэдээллийн эзэмшил, төвлөрлийн асуудалтай холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийснээр дараах дүгнэлт, зөвлөмж гаргасан байна.
        1. Төвлөрөл гэх ойлголтыг Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуульд тодорхойлсон боловч хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийн эзлэх хувь зах зээлд ямар хувь хэмжээнд хүрсэн тохиолдолд төвлөрөл гэх ойлголтод хүрдэг эсэхийг тодорхой заах хэрэгтэй. 
        2. Ил тод байдал, олон ургалч үзэл гэсэн ойлголтууд нь мэдээлэл авах эрхийг хангах гол түлхүүр болох тул хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигчдийг тусгай зөвшөөрлөө авах үед нь дэлгэх шаардлагыг хуульчилж, олон нийтэл ил болгох шаардлагатай.
       3. Харилцаа холбооны зохицуулах газар болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зохицуулах чиг үүргийг уялдуулах, тодорхой болгох
       4. Зах зээлд эзлэх хувийг Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн зах зээлийн хөгжил, үзэгч, хэрэглэгч, газар нутгийн байршилтай уялдуулах харилцан адилгүй тогтоох учир Харилцаа холбооны зохицуулах газраас тодорхой стандартууд гарган, хэвлэл мэдээллийн хэрэгслийн төвлөрлийг тогтоох, зохицуулах боломж олдоно.
       5. Гадаад эзэмшлийн хувьд энэ нь нэлээд “эмзэг” ойлголт байж болох боловч тухайн улсын үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж болох ойлголт гэдгийг анхааруулах үүднээс зарим улсад хориглодог, хязгаарладаг ойлголт юм. Харин Монгол Улсын хувьд зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн тоо, эзлэх хувийг тогтоосны үндсэн дээр гаргах учир хууль тогтоомжийн хүрээнд хориглох шаардлагыг шууд тогтоох боломжгүй юм.
      6. Хууль тогтоомжийг боловсронгуй богох гэсэн асуудал нь хориглох гэхээсээ илүүтэй, тогтоох, тодорхойлох, зохицуулах, хянах системийг хамгийн зохимжтой байдлаар тусгаснаар Ил тод байдлыг олж авах боломж бүрдэх юм. 
      7. Эзэмшлийн тухай бие даасан хуультай байх нь Өрсөлдөөний хуулинд “найдаж” суух идэвхигүй байдлыг засах боломжтой юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшилийн тухай хууль нь зах зээлийн төвлөрлийг зохицуулах боломжгүй болох үед мэдээж хэрэг Өрсөлдөөний тухай хуулийг мөрддөг практик түгээмэл байна.
      8. Зах зээлд үзэгчдийн тоо, орлогын хэмжээ, зах зээлд эзлэх хувь, нэг бүс нутаг дахь хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмших гэсэн түлхүүр 4 ойлголтоор бид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, төвлөрлийг ойлгон зохицуулах боломжтой юм.
      9. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын талаархи шинэчилсэн үзэл баримтлал болон зөвлөмж, холбогдох баримтуудаар Монгол Улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшлийг ил тод болгоно гэдгийг зөвшөөрч баталгаажуулж байгаа нь сайшаалтай байна. Гэвч үүнийг ил тод болгох шалгуур, зах зээлийн судалгаанд үндэслэсэн зохицуулалт хамгийн чухал юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан эзэмшил, харъяаллын асуудлыг ил тод болгох тухай асуудал болон гадаадын эзэмшил болон үүнтэй холбогдох асуудал нь үндэсний аюулгүй байдалд харшилбал хязгаарлаж болно гэж заасан асуудлыг хуулийн заалт байдлаар хуульчлан тогтоож, хэрхэн ил тод болгох асуудал зэргийг Харилцаа холбооны зохицуулах газраас гаргах журмуудаар гаргаж болох боловч тусгай зөвшөөрөл авах суурь нөхцөл болгон хуульд тусгах нь зүйтэй юм. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгагдсан эзэмшил, харъяаллын асуудлыг ил тод болгох тухай асуудал болон гадаадын эзэмшил болон үүнтэй холбогдох асуудал нь үндэсний аюулгүй байдалд харшилбал хязгаарлаж болно гэж заасан асуудлыг хуулийн заалт байдлаар хуульчлан тогтоож, хэрхэн ил тод болгох асуудал зэргийг Харилцаа холбооны зохицуулах газраас гаргах журмуудаар гаргаж болох боловч тусгай зөвшөөрөл авах суурь нөхцөл болгон хуульд тусгах нь зүйтэй юм. 
“Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил ба төвлөрөл” судалгааны тайлан PDF хувилбараар унших боломжтой.