The International Federation of JournalistsХэвлэлийн мэдээ: Монгол улс
Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ) монголын нэртэй бизнесмен гэмт хэрэгт холбогдсон талаар 11 дүгээр сарын 8-ны дугаарт хэвлэгдсэн нийтлэлтэй холбогдуулан эрүүгийн хэргээр шалгагдаж буй Монголын сэтгүүлчийн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж байна.
Тус нийтлэлийг хэвлэсэн “Зууны мэдээ” сонин сэтгүүлч Д.Болормаагийн аюулгүй байдлыг хангах, мөн эрх зүйн туслалцаа үзүүлэхийг “Глоб Интернэшнл” ТББ-д хандан хүсэлт гаргажээ.
“Зууны мэдээ” сонин 8 дугаар сараас хойш хүний наймаа болон насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа талаар 20 гаруй цуврал нийтлэл бэлтгэсний нэг нь “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүү гэмт хэргийн бүлэглэлийн үйлчлүүлэгч болох талаар бичсэн сэтгүүлч Болормаагийн нийтлэл юм. Тус нийтлэлийн дараа сэтгүүлчийг нэг бус удаа утсаар заналхийлсэн байна.
ОУСХ нь сэтгүүлч Болормаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй, мөн “Зууны мэдээ” сонинд нэр төр, алдар хүнд сэргээхийг хүссэн иргэний хэрэг үүсгэсэн явдалд түгшиж байгаагаа илэрхийлсэн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг хийдэг үндэсний “Глоб Интернэшнл” байгууллагатай нэгдэж байна.
“Зууны мэдээ” сонины эрэн сурвалжлах албаны сэтгүүлч Болормаа өөрийн бичсэн нийтлэлийг хоёр нууц эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн хэмээн хамгаалж байгаа юм.
Тус нийтлэл хэвлэгдсэнээс хойш хэдэн цагийн дараа Б.Наранхүүгийн хуулийн зөвлөх, өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлан, түүнийг гэмт хэрэгт холбогдсоныг үгүйсгэж, сониныг түүний нэр төр гутаасан хэмээн буруутгажээ.
11 дүгээр сарын 10-ны өдөр Болормаад эрүүгийн хэрэг, 11 дүгээр сарын 24-ний өдөр “Зууны мэдээ” сонинд нэр төр гутаасны хохиролд 3 тэрбум төгрөг нэхэмжилсний дагуу иргэний хэрэг үүсгээд байна.
“Олон улсын сэтгүүлчдийн холбоо Монголын эрх баригчдыг гүтгэлэг, доромжлол, нэр төр гутаах эрүүгийн болон иргэний хуулийг сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагыг цагдан хянахад урвуулан ашиглахгүй байхыг шаардаж байна” хэмээн ОУСХ-ны Ази, Номхон Далайн бүсийн захирал Жаклин Парк мэдэгдээд Дамдинсүрэнгийн Болормаагийн аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулахыг Монголын эрх баригчдад уриалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 
ОУСХ-ны Ази, Номхон Далайн бүсийн +612 9333 0919 утаснаас лавлана уу.
http://asiapacific.ifj.org/en/articles/investigative-reporter-faces-criminal-charges-in-mongolia
Investigative Reporter Faces Criminal Charges in Mongolia англи хэл дээр