“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2 дахь хэсэгт заасан хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн шүүхийн хуралдааны танхимд 2011 оны 08-р сарын 09-ний өдрийн 14.00 цагт эхэлнэ. Шүүх хуралдааныг шүүгч Ч.Хосбаяр даргалж, улсын яллагчаар Ш.Баярбилэг, Д.Болормаагийн өмгөөлөгчөөр Ц.Монгол нар оролцоно.
“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага 2011 оны 8-р сарын 8-ны өдөр шүүгч Ч.Хосбаярт хандан 40 тоот албан бичиг илгээж Монгол улсад суух АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн ажилтан М.Номинцэцэг,“Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын хүний эрхийн мэргэжилтэн Фрийджоф Легсберг нарыг Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцуулж шүүх хуралдааны явцад мониторинг, ажиглалт хийх боломж олгохыг хүслээ.