“Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” цахим хуудас нээлээ

 “Глоб Интернэшнл” ТББ   ЮНЕСКО, “Оюу толгой” ХХК, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Таамагт суурилсан судалгаа”  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сургалт төслийн хүрээнд  http://journalism-edu.mn/investigative/  “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй” цахим хуудас шинээр нээлээ.

Энэ цахим хуудсанд  эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндсэн арга  техникийн тухай 8 бүлэг бүхий  "Таамагт суурилсан судалгаа"  гарын авлагыг  цахим болон аудио хэлбэрээр байрлууллаа.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн эрэн сурвалжилж бичсэн  сэтгүүлчдийн бүтээл, эрэн сурвалжлах чиглэлээр бичсэн судлаачид, сэтгүүл зүйн багш нарын  өгүүлэл,  судалгаа зэргийг энэ цахим хуудаснаас унших боломжтой боллоо.