Киргизийн “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны төлөөлөгчдийн Улаанбаатар хотод хийж буй айлчлалын үеэр туршлага солилцох хоёр удаагийн уулзалт зохион байгууллаа.
Марат Токоев, зохицуулагч Мери Бекешева нар 2011 оны 11-р сарын 13-ны өдөр Бишрэлт зочид буудлын хурлын танхимд Монголын сэтгүүлчдийн төлөөлөгчидтэй уулзалт хийлээ.
Уулзалтанд Хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Парламентийн сэтгүүлчдийн холбооны төлөөлөл болон “Глоб Интернэшнл” ТББ-ын ажилтнууд оролцов.
Уулзалтын үеэр “Сэтгүүлчид” олон нийтийн холбооны тэргүүн Марат Токоев Киргизын хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн өнөөгийн байдал, сэтгүүлч, ХМХ-ийг хамгаалах болон сэтгүүлчдийн эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд сэтгүүлчдийн дунд явуулдаг үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Хоёр дахь уулзалт 2011 оны 09-р сарын 14-ний өдөр “Глоб Интернэшнл” ТББ-ын байранд боллоо. Уулзалтын үеэр тус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Дараа нь
- Т.Аюушжав “Хэвлэлийн эрх чөлөөний мониторинг” төслийн хүрээнд хийгдэж буй мэтгүүлчдийн өөрөө шуурхай мэдээлэх цахим систем, түүний давуу тал, мэргэжлийн эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдэд үзүүлж буй Глобын үйлчилгээний талаар
- Х.Наранцэцэг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн шинэ механизм - UPR-ын үеэр хэрэгжүүлсэн “UPR-ийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь” төслийн хүрээнд хэрхэн ажилласан туршлагаа танилцууллаа.