Хэрэг үүсгэж шалгаж байна

            Баянхонгор аймгийн “Хонгор” телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт хүчээр саатуулагдаж хохирсон тухай гомдлыг аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч ахмад Г.Батаа хүлээн авч шалгаад Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 139 дүгээр зүйлийн 139.1, 153 дугаар зүйлийн 153.1, 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарыг холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ.

            “Спейшл майнз” ХХК-ий хамгаалагч нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд аймгийн орлогч прокурор Ч.Баярцэнгэл хяналт тавьж байгаа талаар Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл мэдээллийн алба мэдээллээ

http://www.gpo.mn/