Шуурхай мэдээ/ Alert
2012 оны 5-р сарын 16
Эх сурвалж: “Глоб Интернэшнл” ТББ
“Өглөөний сонин”-ы 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 075 (1412) дугаарт “Женко”-гийн “CAML” компани Оюу Толгойн хятад ажиллах хүчинг хангадаг” гарчигтай нийтлэл хэвлэгджээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Иргэний хуулийн зохих зүйл заалтыг үндэслэн “уг нийтлэл нь түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж, гүжир гүтгэлэг тараасан” хэмээн үзэж, “уучлалт гуйх, өөрийн сониноор болон бусад мэдээллийн хэрэгслээр залруулга гарган гэм хорын хохиролд 100 сая төгрөг нөхөн төлүүлэх”-ээр Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах нь УИХ-ын гишүүн Х.Баттулгын эрх боловч түүний нэхэмжилсэн их хэмжээний мөнгө эдийн засгийн цензурын хэлбэр юм.
Мөн ардчилсан нийгэмд эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтнууд олон нийтийн хараа хяналтад байдаг, шүүмжлэлд өртөмтгий бүлэгт багтдаг болохыг олон улс орон эрх зүйн зохицуулалтаар хүлээн зөвшөөрсөн байдаг тул эрхэм гишүүнийг шүүмжлэлд хүлээцтэй хандана гэдэгт “Глоб Интернэшнл” ТББ найдаж байна.
“Глоб Интернэшнл” 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн сэтгүүлчдийн мэргэжлийн эрх, хараат бус хэвлэл мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дэмжин хамгаалах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.
Глоб Интернэшнл ТББ
Чингэлтэй дүүрэг, 6-р хороо,
Дипломат 95 цогцолбор, 6-р орц, 70 тоот
Улаанбаатар хот
Утас: 324764, 324627
Факс: 315326
И-мэйл: hnaran@globeinter.org.mn
globenews@globeinter.org.mn
globemon@gmail.com
http://www.globeinter.org.mn