Кампанит ажлын хүрээнд Нам, нэр дэвшигчдээс ирүүлсэн санал, зөвлөмжийг доор тоймлов.
МАН, ИЗНН, ИХ Нам “Уг заалтыг халж, Иргэний хуулиар шийдэх нь зүйтэй” гэсэн саналыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
МАН “энэ талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт маш тодорхой заалт орсон. Бид та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн.”
ИХ Намаас “Энэ заалтыг халахыг дэмжиж байгаа нь манай намын байр суурь юм. Иргэний хуулиар шийддэг болоход хариуцлагыг нь сэтгүүлч, нийтлүүлсэн хүн бус харин хуулийн этгээд, ХМХ нь бүрэн хүлээдэг байх ёстой.”
АН-аас нэр дэвшигч Г.Баярсайхан, Д.Үүрийнтуяа, МАХН-аас нэр дэвшигч Ц.Оюунбаатар, О.Чулуунбат нар зөвшөөрч, дэмжсэн хариулт ирүүлсэн байна.
Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар: “энэ заалтыг халах талаар УИХ-ын дарга, гишүүдэд 2002 оноос хойш хандаж байсан, миний олон жил хөөцөлдсөн ажил юм”.
Нэр дэвшигч Х.Тэмүүжин: “Доромжлол нь хасагдах байх. Гүтгэлгийн заалт зөвхөн сэтгүүлчдэд хамаатай биш. Нийтлэг гэмт хэрэг. Харин албан тушаалтныг хардах иргэдийн эрхийг баталгаажуулах зохицуулалтыг ганц эрүүгийн хуулийн заалттай ноцолдох биш, илүү үр нөлөөтэй олон механизмуудаар хийх ёстой. Эрүүгийн хуулийн энэ заалтыг биш харин сэтгүүлчдийн эсрэг албан тушаалтнуудын шүүхэд зарга үүсгэх эрхийг хязгаарлах зохицуулалтыг авах ёстой. Худал гэдгийг мэдсээр байж санаатай гүтгэх, зохион байгуулалттай хийх гэдэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зөв тухай бас хангалттай их үндэслэл гарна.”
Зарим нэр дэвшигч “Харин танайх хэн нэгнийг гүтгэх, доромжлохыг дэмжиж байна уу?” гэсэн асуулт ч ирүүлсэн байна.
“АСУУЯ!” кампанит ажил үргэлжилж байгаа тул Та саналаа дараах хаягаар илгээгээрэй.
Асууя! Кампанит ажил http://www.facebook.com/asuuya like дарах буюу
“Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хална” гэсэн мессежийг
твиттерийн https://twitter.com/#!/globeinternat
утас 99035470, 99193327
Имэйл хаягаар globemon@gmail.com илгээгээрэй.