Глоб Интернэшнл Төв ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (IPDC) болон Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд турших нь" төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд ЮНЕСКО-гоос эрхлэн гаргасан "Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт" (Gender-Sensitive Indicators for Media) гарын авлагыг орчуулж, нийтийн хүртээл болгох, гарын авлагад буй шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийх, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг туршина.
ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн Олон улсын хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хөгжлийг дэмжих зорилготой юм.
Төслийн үр дүнд туршилт явуулсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэх жендэрийн эрх тэгш байдал сайжрах бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох талууд хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдал болоод хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдлын талаар ойлголттой болно.
Төслийн хүрээнд нөлөөллийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, монголын нөхцөлд тохируулсан хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан, эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг туршилт явуулах хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаанд нийцүүлэн, хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын жендэрийн мэдрэмжтэй байдалд үнэлгээ хийж, дутагдалтай талуудыг засахад шаардлагатай арга хэмжээ авч, хэрэгжүүлнэ. Ингэхдээ, тухайн байгууллага зорилтдоо хэрхэн хүрч буй үйл явцад хагас жилийн турш мониторинг хийнэ.
Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт
2013/12/25