“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар болно

“Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлт”-ийг танилцуулах семинар  2014 оны 04-р сарын 29-ний өдрийн 13.30-16.30 цагт Засгийн газрын XI байр, СЕХ-ны хурлын дугуй танхимд болно. Семинарыг ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газар, Жендэрийн Үндэсний Хороо,  Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран зохион байгуулна.

ХӨТӨЛБӨР

Хаана: Засгийн газрын XI байр, СЕХ-ны хурлын дугуй танхим
Хэзээ: 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 13.30-16.30 цагт

13.30   Нээлт
            Х. Наранжаргал, Глоб Интернэшнл Төвийн тэргүүн

13.40   Жендэрийн тэгш байдлын талаарх Монголын Засгийн газрын бодлого
            M. Болормаа, Жендэрийн Үндэсний Хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга

13.55 Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын шилдэг туршлага, ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлтийн зарчим
            Андреа Кайрола, Мэдээлэл, харилцааны зөвлөх, ЮНЕСКО-гийн Бээжин дэх  Төлөөлөгчийн газар               

14.10  ЮНЕСКО-гийн Хэвлэл мэдээллийн жендэрийн мэдрэмжийн шалгуур үзүүлэлтийн танилцуулга
           Т.Аюушжав, ГИ Төвийн Хэвлэл мэдээллийн хөтөлбөрийн зохицуулагч

14.25 Жендэрийн тэгш байдлыг хөхиүлэн дэмжихийн тулд Жендэрийн Үндэсний Хорооны дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үүргийг дээшлүүлэх нь 
           Б. Галаарид, МСЭ-ийн Ерөнхийлөгч, ЖҮХ-ны дэргэдэх Хэвлэл мэдээллийн зөвлөлийн дарга

14.35  Асуулт хариулт
15.00   Цайны завсарлага
15.20  Хэлэлцүүлэг
16.20  Дүгнэлт