«Транспаренси Интернэшнл» олон улсын төрийн бус байгууллага Монголд салбараа нээлээ

2004 оны 11-р сарын 04-ны өдөр Хэвлэлийн хvрээлэнд «Транспаренси Интернэшнл» олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь салбарын vйл ажиллагааны нээлтийг танилцуулах хэвлэлийн бага хурал болов. Тус байгууллагын Монгол дахь салбарыг үүсгэн байгуулагч нь «Глоб Интернэшнл» ТББ бөгөөд хэвлэлийн бага хурлыг нээж Х.Наранжаргал хэлсэн vгэндээ «Бид сүүлийн жилүүдэд хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн эрх чөлөөг хангах, баталгаажуулах, хэвлэл мэдээллийн эрх зvйн орчинг сайжруулах талаар vйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Олон нийтийн мэдэх эрхийн салшгvй нэг хэсэг нь авилгатай тэмцэх явдал юм. Мэдээлэлгvй хvн төр засгаас явуулж буй vйл ажиллагааны бодит байдлыг тэр бvр мэдэж чаддаггvй. Харин мэдээлэлтэй байвал Засгийн газрын болоод төрийн байгууллагуудын vйл ажиллагаа ил тод, нээлттэй болдог. Харамсалтай нь, Монголд өнөөг хvртэл олон нийтийн мэдэх эрх, тэр тусмаа мэдээлэл олэ авах, хvртэх хуулийн баталгаа байхгvй байна. ХЗДХЯ, иргэний нийгмийн бvлгийнхнээс бvрдсэн ажлын хэсэг Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулсан нь бидний vйл ажиллагааны vр дvн юм. Мэдээллийн эрх чөлөө нь Vндэсний Авилгын эсрэг хөтөлбөр, Хvний эрхийн хөтөлбөр болон Сайн Засаглал хөтөлбөрийн нэг хэсэг нь» гэж онцлон тэмдэглэлээ.

Тэрээр мөн авилгатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн үүргийн талаар (Хамгийн идэвхитэй ажиллаж байгаа 200 сэтгүүлчийг хамруулан хийсэн судалгаанаас харахад судалгаанд хамрагдагсад бичиж буй зvйлдээ өөрийн цагдан хяналт тавьдаг гэж 100 хувь хариулсан байна. Энэ vнэхээр аюултай. Хэвлэл мэдээллийн идэвхитэй vйл ажиллагаа нь авилгын талаархи олон нийтийн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэх ялангуяа, авилгыг илчлэх, илрүүлэх, авилгын тухай мэдээ, баримт цуглуулах зэрэгт голлох үүрэг гvйцэтгэдэг.» гэж хэлэв. Энэ талаархи дэлгэрэнгvй мэдээллийг дараахи хаягаар авна уу. p_onon@hotmail.com, ti_mongolia@magicnet.mn

«Транспаренси Интернэшнл» байгууллага нь 1991 онд байгуулагдсан. Дэлхийн 80 гаруй улс оронд өөрийн салбартай. Тус байгууллага нь авилгын эсрэг vйл ажиллагаа явуулдаг.
www.transparency.org