ЮНЕСКО буюу Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын нэн тэргүүн зорилтын нэг бол жендэрийн тэгш байдал болон эмэгтэйчүүдийг чадавхжуулах явдал юм. “Тэгш байдал” гэсэн нэр томъёо нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс, охид, хөвгүүд өөрийн авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг тэгш бүрдүүлж, аливаа ялгаварлан гадуурхалгүйгээр, хүн бүр үнэ цэнэтэй болохыг хүлээн зөвшөөрөх гэсэн утга санааг илэрхийлнэ.
Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах зорилтын хүрээнд НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “НҮБ-Эмэгтэйчүүд” байгууллагыг 2010 онд үүсгэн байгуулсан билээ. Харин ЮНЕСКО энэхүү зорилтыг биелүүлэх стратегийн хүрээнд “2008-2013 онд Жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг боловсруулж, жендэрийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, жендэрийн тэгш эрхийн үзэл баримтлалыг үйл ажиллагаанд тусгах гэсэн үндсэн хоёр хандлагыг баримтлан хэрэгжүүлэхээр болсон юм.
Хэвлэл мэдээллийн агуулга, үйл ажиллагаан дахь жендэрийн мэдрэмжтэй байдлыг хэмжих үзүүлэлтийг монгол хэлнээ орчуулан хүргэж байна. Энд дарж бүрэн эхээр нь үзнэ үү.