“Сэтгүүлчдийн аюулгүй байдал” гарын авлага
2015/10/30
Глоб Интернэшнл Төвөөс Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон өдөрт зориулан “Сэтгүүлчдийн аюулгүй байдал” гарын авлага гаргав.
Гарын авлага сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой олон улсын болон Монгол улсын хууль эрх зүйн орчины талаар ойлголт, мэдлэг олгох дараах бүлгээс бүрдэнэ. Үүнд:
- Олон улсын баталгаа
- Үндсэн хуулиар баталгаажсан эрх
- Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх НҮБ-ын тогтоол ба Үйл ажиллагааны төлөвлөгөө
- ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Ирина Бокова Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан илгээлт
- Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг
тохиолдуулан толилуулах нь. Үзэл баримтлалын баримт бичиг
- Сэтгүүлчдийн аюулгүй байдал та бидэнд яагаад хамаатай вэ?
- Ял шийтгэлгүй үлдэх гэж юу вэ?
- Сэтгүүлчийн мэргэжлийн эрх
- Сэтгүүлчийн ёс зүй
- Цагдан хяналт буюу цензур
- Сэтгүүлчийн эрхийг хамгаалах механизм
Гарын авлагыг PDF хэлбэрээр энд дарж татаж авч болно.